Бидний тухай

Танд энэ өдрийн мэндийг хүргэе !
           Аль ч  улс орны  нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгагч гол хүчин зүйл нь өндөр мэдлэг  боловсролтой залуу боловсон хүчин байдаг бөгөөд энэ залуусыг бэлmгэн гаргахад суурь боловсрол маш чухал  нөлөө үзүүлдэг. Бидний олж харснаар манай улсын ЕБСургуульд анги дүүргэлт хэтэрсэний улмаас   суралцаж буй сурагчдын дунд хичээлийн хоцрогдол их байдаг. Өнөөгийн нийгэмд интернет цахим ертөнц хурдацтайгаар хөгжиж буй энэ үед танхимын шууд сургалтаас гадна зайны сургалт тун эрчимтэй хөгжиж байна. Үүнтэй уялдуулан  бид ерөнхий боловсролын сургуулийн  сургалтын хөтөлбөрт тусгагдсан  хичээлүүдийг Монгол улсын боловсролын салбарт  олон жил ажилласан дадлага туршлагатай  Магистр болон түүнээс дээш зэрэгтэй заах аргач , арга зүйч, зөвлөх, улсын чанартай уралдаан тэмцээнд  дэд  болон тэргүүн байруудыг эзэлж байсан, интерактив видео хичээлийг заах  хөтлөн явуулах ур чадварыг бүрэн  эзэмшсэн  чадварлаг   багш нараар  мэргэжлийн  төвшинд  дуу дүрсний өндөр чанар бүхий видео хичээл болгон холбогдох байгууллагуудын зөвшөөрөлтэйгөөр   www.onedu.mn  цахим хуудсаараа дамжуулан  Монгол улсын ирээдүй болсон хүүхэд залуусын боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготойгоор ажиллаж эхэллээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон суралцахыг эрмэлзэгч хүн бүрm  төдийгүй шинэ залуу  багш,  эцэг эхчүүд, гадаадад сурч амьдарч байгаа хүүхэд залуус  түүнчлэн хичээлийн хоцрогдолтой,  тэнхимийн сургалтаар суралцах боломжгүй  хүүхдүүдэд  зориулсан. Манай   видео хичээлүүд  нь  сургалт арга зүйн үндэсний төвөөр батлагдсан хөтөлбөрийн дагуу  тухайн суралцагч өөрийн сургуулиас тавьж өгсөн сурах бичиг, гарын авлагыг ашиглан өөрийн мэдлэгийн төвшинд тохирох бүлэг сэдвээс   судалж хичээлийн хоцрогдлыг арилгаж,  цогц мэдлэг чадварыг эзэмших,  гүнзгийрүүлэн судлах  бүрэн боломжтойгоос гадна та интернет орчинд хаанаас ч хэзээ ч ямар ч цаг хугацаа орон зайнаас үл хамааран өөрийн хүссэнээр суралцах нь манай сургалтын  онцлог  давуу тал юм.Манай сайтаар зочилж танилцаж байгаад  баярлалаа